2014/11/26

Universal Pictures кино компани "Jurassic World" киноныхаа албан ёсны бүтэн trailer-г цацлаа

Universal Pictures кино компани "Jurassic World" киноныхаа албан ёсны бүтэн trailer-г цацлаа. Нэрт продюсер Steven Spielberg-ийн бүтээсэн Jurassic Park кинонаас хойш 22 жилийн дараа гарч буй уг кинонд Steven Spielberg зөвлөх продюсераар ажиллаж байгаа юм. Харин найруулагчаар залуу найруулагч гэж хэлж болох Colin Trevorrow ажиллаж байгаа юм. Түүний кареерийн хувьд 2002 онд бүтээсэн  Home Base нэртэй богино хэмжээний кино нь онлайнаар 20 сая удаа үзсэн амжилттай байдаг. Харин 2012 онд Safety Not Guaranteed бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн нь тийм ч амжилттай болоогүй ээ.

"Jurassic World" киног 150$ сая ам.долларын өртөгөөр бүтээж байна. Кино ирэх 2015 оны 6-р сарын 12-нд 3D-р нээлтээ хийнэ.