2014/11/05

Universal кино компани Мангасуудын франчайз кинонууд гаргана

Өнөөдөр Universal кино компани ирэх жилүүдэд гаргах Monster төрлийн кинонуудын франчайз (UNTITLED UNIVERSAL MONSTER FRANCHISE FILM) гаргах гэж байгаа талаар товч мэдээлэл хүргэлээ. 

Мэдээлэлд ямартай ч ирэх 2016 оны 6-р сарын 24-нд The Mummy киног дахин бүтээж Хуучны классик мангасуудыг (Mummy, Dracula, Frankenstein, the Wolf Man, the Invisible Man, the Creature from the Black Lagoon) шинэ цагт амилуулж энэ төрлийн франчайзийн эхлэл болгож байгаа гэдгээ мэдэгдлээ. (Үнэндээ саяхан нээлтээ хийсэн Dracula Untold амжилттай байгаа учраас эхлүүлж байгаа болов уу). Улмаар ирэх 2017 оны 4-р сарын 21-нд бас нэгэн monster franchise гаргах аж. Энэ нь өмнөх The Mummy-ийн хэр амжилттай болсоноос шалтгаалж дараагийн хөгжүүлэлт хийгдсэн кино нь байж магадгүй гэж таамаглалаа. 

Харин тусдаа нэг киног 2017 оны 7-р сард гаргах гэнэ. Хуучны классик мангасуудыг шинэ цагт зохицуулахаар Alex Kurtzman (Star Trek), Chris Morgan (Fast and Furious) нараар эдгээр кинонууд дээр продюсерлуулахаар төлөвлөөд байгаа ажээ.