2014/11/07

The Hobbit: The Battle of the Five Armies киноны шинэ trailer

2012 онд The Hobbit: An Unexpected Journey киногаар үзэгчдэд хүрч эхлэсэн Peter Jackson-ийн The Hobbit гурамсан киноны төгсгөлийн анги The Hobbit: The Battle of the Five Armies кино ирэх 12-р сарын 17-нд үзэгчдэд хүрнэ. (2013 онд The Hobbit: The Desolation of Smaug) Өнгөрөгч 8-р сард анхныхаа trailer-г хүргэсэн кино багийнхан шинэ trailer-аа дөнгөж гаргаад байна. Энэ trailer-д тулааны хэсгийг цухас харуулсан байна. The Battle of the Five Armies кинонд тулааны хэсгийг нэлээд томоор багтааж оруулсан. LOTR цувралын тулааны хэсэг шиг нүсэр тулаан байх болно гэж кино бүтээгчид амлаад байгаа ямартай ч үзэх сайхан зүйл байх нь лавтай.


Кинонд Ian McKellen, Martin Freeman, Richard Armitage, Evangeline Lilly, Lee Pace, Luke Evans, Benedict Cumberbatch, Stephen Fry, Cate Blanchett, Ian Holm, Christopher Lee, Hugo Weaving, Ken Stott, James Nesbitt, Orlando Bloom нарын одод оролцож байна.