2014/11/26

Peter Pan-ийн түүх Pan киноны анхны trailer (Hugh Jackman)

Шотланд зохиолч J. M. Barrie-ийн Peter Pan сонгодог зохиолоос сэдэвлэн ирэх 2015 онд Warner Bros кино компани Pan нэртэй киног гаргахаар ажиллаж байна. Киноны гол дүрүүдэд Hugh Jackman, Garrett Hedlund, Rooney Mara, Amanda Seyfried нар тоглож байгаа бөгөөд Peter Pan-ийн дүрд Levi Miller, Blackbeard-ийн дүрд Hugh Jackman тоглож байна. Hugh Jackman энэ дүрийн төлөө үсээ хусуулж сахалаа ургуулсанг санаж байгаа байхаа. Pan киноны зохиол 2013 онд Hollywood-ийн Black List жагсаалтанд орж байсан байдаг. Улмаар Warner Bros кино компани киноны нээлтийг 2015 оны 6-р сарын 26-нд гэж товлон төслийг илүү урагшлуулах болсон.


Pan киноны найруулагчаар 2012 онд  Anna Karenina киног найруулсан Joe Wright ажиллаж байна.