2014/11/19

"Мухар гудамж" МУСК албан ёсны trailer гарлаа

Адал явдалт, драмын төрлөөр бүтээгдэж байгаа "Мухар гудамж" уран сайхны киноны албан ёсны trailer гарлаа. Тус киног Lva Entertainment бүтээж байгаа бөгөөд тэдний 4 дэх дэлгэцийн уран бүтээлийн ажил болж байгаа юм. "Мухар гудамж" киноны зохиолыг Д.Лхагва, Д.Баярсайхан нар хамтран бичсэн. Харин найруулагчаар Д.Баярсайхан,  продюсераар Д.Лхагва ажиллаж байгаа ажээ. Ерөнхий зураглаач О.Эрдэнэбат /IDEA SOURCE студи/

Киноны гол дүрүүдэд .Лхагва, Дулма Сунрапова, С.Цэрэнболд, МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Дарамсүрэн, МУГЖ Ж.Равдан нар.