2014/11/13

Marvel кино компани Avengers: Age Of Ultron киноны шинэ trailer гарлаа (Hulk vs. Hulkbuster)

Marvel кино компани Avengers: Age Of Ultron киноныхаа албан ёсны trailer-аа 3 долоо хоногийн өмнө дэлгэсэн. Мөн удалгүй нэмэлт хэсэгтэй trailer гарсан нь тус киноны фенүүдэд хангалттай мэдээлэл өгөхүйц байж чадсан. Тэгвэл Marvel болон Samsung компанийн хамтарсан маркетинг болж гарч байгаа удаах trailer дэлгэгдлээ. Энэ удаагийн trailer-т Hulk vs. Hulkbuster-ийн хэсэг, Scarlett Johansson-ийн Black Widow, Loki нарын талаар илүү харуулсан байна.

Avengers: Age of Ultron кино ирэх 2015 оны 5-р сарын 1-нд нээлтээ хийнэ. Кинонд Robert Downey Jr., Chris Evans, Scarlett Johansson, Chris Hemsworth, Mark Ruffalo, Jeremy Renner, James Spader, Elizabeth Olsen, Aaron Taylor-Johnson, Paul Bettany, Don Cheadle, Andy Serkis, Samuel L. Jackson нарын одод оролцож байна.