2014/11/07

Man of Steel кинонд Zack Snyder төгсгөлийн нэмэлт хөгжилтэй хэсэг хийхээс татгалзжээ

Найруулагч Zack Snyder-ийн 2013 оны шилдэг бүтээл Man of Steel киноны талаар нэгэн сонирхолтой мэдээлэл гарлаа. Man of Steel киног бүтээж дууссаныхаа дараа кино багийнхан найруулагч Zack Snyder-аас киноны Post-Credits хэсэгт Marvel-ийн кинонууд шиг хөгжилтэй төгсгөлийн хэсэг оруулахуу гэж асуусан байна. Харин үүний хариуд Zack Snyder
- "Жинхэнэ кино ийм юм хийдэггүй юм"
 гэж хариулжээ. Бас л баавартай байгаа юм шүү.