2014/11/11

Люмино - Заримдаа (Өнөөдөр OST)

Green Creative Art-ийн анхны дэлгэцийн бүтээл "Өнөөдөр" уран сайхны кино ирэх 11-р сарын 19-нд нээлтээ хийнэ. Тус киноны дуугаар Люмино хамтлагийн (хамт Маралжингоо) Заримдаа дуу бүтээгджээ. Тус дууны аяыг Baji, үгийг Skitzo, McBeatz нар бичиж видеог Green Creative Art бүтээжээ. Дууны видеонд "Өнөөдөр" киноны гол дүрүүдэд тоглосон Д.Мөнх-Од, Э.Мөнхтөр, Д.Хосбаяр, Б.Батзаяа, Б.Баяржавхлан, Т.Оюун-Эрдэнэ, Б.Батмэнд, О.Ариунучрал, М.Дорждагва, Б.Отгонбат, Г.Отгонцэцэг нар мөн тогложээ.


"Өнөөдөр" киноны найруулагчаар Б.Тулгаа, зохиолчоор Б.Буяндэлгэр, продюсер Т.Гансүх нар ажилласан байна. Өнөөдөр киноны trailer-г эндээс үзнэ үү.