2014/11/25

Jurassic World киноны анхны teaser trailer гарлаа

Universal Pictures кино компани ирэх онд гаргах Jurassic World киноныхаа анхны teaser trailer-г гаргалаа. Бүтэн trailer ирэх 27-нд албан ёсоор гаргах юм. Jurassic Park кино гарснаас 22 жилийн дараа гарч буй Jurassic World киног Colin Trevorrow найруулж байгаа юм. Тиймээс илүү шинэ технологи, шинэ зүйл уг кинонд нэмэгдэж байгаа нь лавтай.

Jurassic Park кино ирэх 2015 оны 6-р сарын 12-нд нээлтээ хийнэ. Кинонд Chris Pratt, Bryce Dallas Howard, Nick Robinson, Ty Simpkins, Vincent D’Onofrio, Irrfan Khan, Jake Johnson, Omar Sy, Judy Greer нарын одод оролцож байна.