2014/11/04

Жавхлан, Эрдэнэчимэг - Мөнхийн урсгалт амьдрал (Тусгай ажиллагаа OST)

Дэлгэцнээ гараад удаагүй байгаа "Тусгай ажиллагаа" инээдмийн уран сайхны киноны нэгэн дууг хүргэж байна. Go Adventure Studio-ийн бүтээл тус кинонд зориулан дуучин С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын хамтран дуулсан Мөнхийн урсгалт амьдрал гэх дууг бүтээсэн байна. Төрийн шагналт Ц.Чинзоригийн хөгжим, Б.Цэрэнжамцын үгээр бүтээгдсэн "Мөнхийн урсгалт амьдрал" дууг "Тусгай ажиллагаа" кинонд бэлэгсэн гэж тодотгож байна.

"Тусгай ажиллагаа" инээдмийн уран сайхны киноны зохиолч, найруулагчаар Д.Галбаяр, продюсерээр Ө.Мөнх-Эрдэнэ нар ажилласан. Гол дүрд Маск продакшны жүжигчин М.Баярмагнай тоглосон бол Т.Хулан, С.Баттулга, Э.Гантулга, Э.Мөнхтөр, Э.Ууганбаяр, Э.Батхүү, Х.Баяраа, Ө.Мөнх-Эрдэнэ, А.Болорсүх, Х.Манлайбаатар, Ш.Алтанцэцэг, З.Намуун, Д.Энхтөмөр, Ө.Энхболд, Ж.Өнөржаргал нар