2014/11/19

"Хүүхэлдэй" МУСК аймшгийн кино бүтээгдэж байна (+зураг)

"Кино цамхаг" студи "Хүүхэлдэй" нэртэй бүрэн хэмжээний аймшгийн кино бүтээж байна. Уг киноны зохиолыг Зоорь аймшгийн кино зохиол дээр ажилласан Ц.Ууганбаяр бичсэн байна. Найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ , хөгжмийн зохиолчоор Л. Энх-Амгалан NISVANIS / МУСТА /, зураглаач Б. Анхбаяр, Э. Чинзориг, зургийн даргаар М. Саранцэцэг /МУСТА/, зураачаар Т.Гэлэгжамц нар ажиллаж байна. "Хүүхэлдэй" аймшгийн киноны гол дүрд Н. Мөнхсоёл (сүүлд Мөрдөгч), Ө. Мөнгөнтулга /МУСТА/ (сүүлд Зоорь), М. Саранцэцэг /МУСТА/ нар ажиллаж байгаа ажээ.

"Хүүхэлдэй" уран сайхны киноны зураг авалтын ажил одоо хийгдэж байна.