2014/11/05

District 9 болон Elysium кинонуудтай төстэй Chappie киног танилцууллаа (+trailer)

Нэгэн сонирхолтой киног Columbia Pictures кино компани чимээгүйхэн байж байгаад танилцуулчихлаа. Өнгөрөгч мяггмар гарагт Columbia Pictures кино компани ирэх 2015 оны 3-р сарын 6-нд үзэгчдэд хүргэх Chappie гэх уран зөгнөлт киноны хаа trailer-г шууд цацаж ийм кино бүтээж байгаа талаарх мэдээллээ хүргэлээ.


Chappie кино нь District 9 болон Elysium кинонуудаас урган гарсан гэж хэлж болмоор. Учир нь Chappie киног District 9 (2009), Elysium (2013) кинонуудыг найруулсан Neill Blomkamp найруулж байна. Дээр нь гол дүрд District 9 болон Elysium кинонууд дээр тоглосон жүжигчин Sharlto Copley, Real Steel (2011) кинонд ажилласан Hugh Jackman нар тоглож байна. Мөн Slumdog Millionaire (2008) киногаараа нэрд гарсан залуу жүжигчин Dev Patel оролцжээ.