2014/11/20

Disney кино компанийн Cinderella киноны анхны бүтэн trailer гарлаа

Disney кино компани алдарт Үнсгэлжингийн үлгэрээр дахин Cinderella гэх бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж байгаа. Өнгөрөгч 5-р сард анхныхаа teaser trailer болон poster-г түгээж байсан тэд өчигдөр анхны бүтэн trailer-аа гаргалаа. Тус киног  Much Ado About Nothing (1993), Othello (1995), Hamlet (1996) кинонуудаараа Academy Awards-д нэр дэвшиж байсан Kenneth Branagh найруулж байна. Сүүлд тэрээр Thor (film) киног найруулсан.

Cinderella-ийн дүрд Lily James, ханхүүд Richard Madden, загалмайлсан эхэнд Helena Bonham Carter, хойд эхэд Cate Blanchett, эгч дүүст Sophie McShera, Holliday Granger нар тоглож байгаа юм. Кино ирэх 2015 оны 3-р сарын 13-нд нээлтээ хийнэ.