2014/11/04

Despicable Me анимешны шинэ бүтээл Minions анимешны анхны trailer гарлаа

Universal кино компани болон Illumination Entertainment-ийн шилдэг бүтээл Despicable Me анимешн анх 2010 онд үзэгчдэд хүрсэн. Гарсан цагаасаа эхлэн үзэгчдийн хайртай анимешны нэг болсон уг анимешны 2-р ангийг өнгөрөгч 2013 онд үзэгчдэд хүргэж байсан бол ирэх 2017 онд 3 дахь ангийг хүргэнэ. Гэхдээ энэ хооронд бидэнд үзэх бас нэгэн шинэ бүтээл бий. Энэ бол Minions-ийн адал явдал.

Ирэх 2015 оны зун бидэнд инээд бэлэглэх Minions анимешны анхны trailer-г Universal кино компани болон Illumination Entertainment гаргасанг хүргэж байна. Тэд Gru-тэй учрахаас 48 жилийн өмнө хаана юу хийж байсан юм бол?