2014/11/11

Blizzard Entertainment-ийн Overwatch тоглоомын кино trailer

Тэргүүлэх зэрэглэлийн тоглоом үйлдвэрлэгч Blizzard Entertainment компани ирэх 2016 онд өөрсдийнWorld of Warcraft тоглоомоос сэдэвлэн бүтээсэн Warcraft киногаа гаргахаар зэхээд байгаа. Энэ санааг чухамдаа тэд өөрсдийн тоглоомын trailer-г бүтээх явцаас олсон гэж болно. Тэд тоглоомын дүрүүдийн түүхийг харуулахын тулд шилдэг зохиолчдыг хөлсөн богино хэмжээний кино зохиолууд бичүүлж түүгээрээ богино хэмжээний кино бүтээн тоглоомоо улам өрнөлтэй болгосоор ирсэн байдаг. Тэгвэл Overwatch тоглоомын trailer-аа энэ удаад мөн богино хэмжээний кино байдалтай бүтээн тоглоом сонирхогчид, кино сонирхогчдод хүргээд байна.

Blizzard Entertainment кино урлагруу ороод ирээдүйн Marvel, Pixar-ын өрсөлдөгч болох юм биш биз?