2014/10/08

Will Smith-ийн I Am Legend киног шинэчлэн бүтээнэ

Warner Bros кино компанийн амжилттай болсон киноны нэг, жүжигчин Will Smith-ийн ганцаарчилсан тоглолтын илрэл, 2007 оны I Am Legend киног дахин хийх санал гараад байгаа ажээ. Тус киног 1954 оны ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн байдаг. Кино зхиолыг Mark Protosevich бичсэн. Харин энэ удаад Warner Bros кино компани A Garden at the End of the World зохиолыг бичсэн Gary Graham-ийг шинэчлэн бүтээх  I Am Legend кинон дээр ажиллуулахаар зорьж байна. Gary Graham нь тийм ч нэрт гарсан зохиолч биш бөгөөд тэрээр Apple store-д ажиллаж байхдаа шинэжлэх ухааны уран зөгнөлт The Searchers зохиолыг гаргаж the Black List жагсаалтанд оруулж байсан юм.