2014/10/30

"Ану хатан" МУСК Warrior Princess нэртэйгээр Америкт худалдаалагдаж эхэлжээ

2012 онд Шүүдэр продакшны анхны бүтээл "Ану хатан" түүхэн уран сайхны кино үзэгчдэд хүрч байсан билээ. Тэгвэл тус кино Америкийн зах зээл дээр dv.d, blu-rаy форматаар худалдаалагдаж эхлэх гэж байгаа юм. Борлуулалтын эрхийг Lionsgate кино компани эзэмшиж байгаа ажээ. Киноны нэрийг Дайчин хатан буюу Warrior Princess нэртэйгээр гараж байгаа бөгөөд 20 гаруй минутын хасалт хийгдсэн хэлбэрээр гарч байгаа юм байна.


"Ану хатан" зиноны найруулагчаар .Алтантуяа /ста/, ерөнхий продюсераар Д.Болдхуяг, кино зохиолыг Б.Шүүдэрцэцэг, ерөнхий зураглаачаар Д.Ангараг нар ажилласан байна. Гол дүрүүдэд Д.Отгонжаргал, М.Мягмар нар тоглосон байдаг. Харин худалдаанд гаргаж байгаа киноны мэдээлэл дээр найруулагч Шүүдэрцэцэг гэж гаргасан нь маргаан дэгдээгээд байна.