2014/10/21

Walt Disney кино компани адал явдалт, инээдмийн Moana нэртэй анимешн бүтээнэ (+зураг)

Walt Disney Animation Studios кино компани өнөөдөр шинээр хөгжүүлэх төслийнхөө нэрийг зарлалаа. Адал явдалт, инээдмийн "Moana" гэх анимешны ажилдаа орж байгаагаа мэдээллээ. Уг анимешнд нэгэн зоригтой залуу хүү өөрийн өвөг дээдэстэйгээ хамт биелэгдэшгүй даалгаварыг гүйцээхээр аялж байгаа тухай өгүүлэх гэнэ.

"Moana" анимешны найруулга дээр Ron Clements, John Musker нар ажиллахаар сонгогдоод байна. Тэд өмнө нь The Little Mermaid, The Princess and the Frog, Aladdin анимешнууд дээр ажиллаж байсан туршлагатай. Moana анимешнг ирэх 2016 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна. Ингээд тус анимешны анхны гар зургийг мөн хүргэж байна.