2014/10/14

"Тусгай ажиллагаа" МУСКиноны албан ёсны poster-ууд

Маск продакшны жүжигчин М.Баярмагнайгийн гол дүрд нь тоглосон "Тусгай ажиллагаа" инээдмийн уран сайхны киноны албан ёсны poster-ууд дэлгэгдлээ. Go Adventure Studio-ийн тус кинонд мөн Т.Хулан, С.Баттулга, Э.Гантулга, Э.Мөнхтөр, Э.Ууганбаяр, Э.Батхүү, Х.Баяраа, Ө.Мөнх-Эрдэнэ, А.Болорсүх, Х.Манлайбаатар, Ш.Алтанцэцэг, З.Намуун, Д.Энхтөмөр, Ө.Энхболд, Ж.Өнөржаргал нарын жүжигчид оролцсон. "Тусгай ажиллагаа" киноны зохиолч, найруулагчаар Д.Галбаяр, продюсерээр Ө.Мөнх-Эрдэнэ нар ажиллажээ.

"Тусгай ажиллагаа" уран сайхны кино дэлгэцнээ 2014 оны 10-р сарын 15-нд нээлтээ хийнэ.