2014/10/22

The Good Dinosaur найруулагч эцсийн байдлаар сонгогдлоо

Pixar кино компани шинээр хөгжүүлж байгаа "The Good Dinosaur" анимешныхаа найруулагчийг сонголоо. Тэд өмнө нь Up анимешн дээр хамтран найруулсан Bob Peterson-ийг ерөнхий найруулагчаар сонгоод байсан юм. Хэдий тийм ч 8 сарын өмнө тэд The Good Dinosaur анимешны нээлтийг 2014 оны 5-р сараас 2015 оны 11 сар болгон өөрчлөхдөө Peterson-г тус анимешн дээр ажиллахгүй болсонг мэдэгдэж байсан. Хугацаа дөхсөн үед найруулагчаа сольсон явдал Pixar-д өмнө нь Ratatouille, Toy Story 2 анимешнуудын хөгжүүлэлтийн явцад болж байсан байдаг.


The Good Dinosaur анимешны хувьд албан ёсны сүүлийн мэдээгээр Peter Sohn-г найруулагчаар сонгож байгаа талаараа өөрсдийн twitter Хуудсанаа нийтлэжээ.