2014/10/02

Оюунбилэг, Отгонжаргал, Маралжингоо - Сүүлчийн шөнө OST

Найруулагч Наранбаатарын бүтээл "Сүүлчийн шөнө" меладрам уран сайхны кино ирэх 7 хоногийн баасан гарагт буюу 2014 оны 10-р сарын 10-нд нээлтээ хийнэ. Кино уран бүтээлчдийн зүгээс киноны сурталчилгааны ажилаа эхлүүлээд байна. Үүнд зориулан УГЖ Ц.Чулуунбатын шүлэг,  Б.Ичинхорлоогийн үг "Сүүлчийн шөнө" дууг шинэчлэн гаргасан байна.

МУГЖ Т.Ариунаагийн дуулсанаар сонсогчдод хүрсэн энэхүү дууг Х.Оюунбилэг, Д.Отгонжаргал, Б.Маралжингоо нар хамтран дуулжээ. Ингээд Сүүлчийн шөнө уран сайхны киноны дууг хүлээн авцгаая.

Сүүлчийн шөнө уран сайхны киноны trailer-г эндээс үзнэ үү.