2014/10/21

My Little Pony ирэх 2017 онд бүрэн хэмжээний кино болно

Хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч Hasbro компанийн амжилттай хөгжиж байгаа My Little Pony франчайз 1980 оноос гаргаж 2010 онд 3 дахь үеийн хөгжүүлэлтэндээ орсон телевизийн цувралынхаа тусламжтайгаар ихээхэн амжилтанд хүрээд байгаа.

Hasbro компанийн ерөнхийлөгч Stephen Davis саяхан өгсөн ярилцлагандаа 2017 онд My Little Pony-г өргөн дэлгэцнээ кино болгон гаргахаар Ice Age: Continental Drift-ийн зохиолч Joe Ballarini -г шахаж ажиллаж байгаа гэсэн байна.