2014/10/27

"Мухар гудамж" МУСК анхы poster дэлгэгдлээ

LVA Entertainment-ийн ээлжит уран бүтээл "Мухар гудамж" уран сайхны киноны анхны poster дэлгэгдлээ. "Мухар гудамж" киноны продюсерээр жүжигчин Д.Лхагва ажиллаж байгаа бөгөөд кино зохиолоо найруулагч Д.Баярсайхантай хамтран бичжээ. Харин киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан, ерөнхий зураглаачаар "IDEA SOURCE" студийн О.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Харин киноны гол дүрд Д.Лхагва /МУСТА/, дуучин, жүжигчин Дулма Сунрапова, Ц.Цэрэнболд /МУСТА/ нар тоглож байна. Дүрүүдэд Г.Амгаланбаатар /МУСТА/, Ж.Дарамсүрэн /МУГЖ/, П.Цэрэндагва /МУАЖ/ нар оролцож байгаа ажээ.

"Мухар гудамж" киноны зураг авалтын ажил дууссан бөгөөд одоо эвлүүлгийн ажил хийгдэж байна.