2014/10/29

Marvel кино компани өнөөдөр The Avengers киноны 3 дахь анги Avengers: Infinity War киноны teaser trailer-г үзүүллээ

Marvel кино компани өнөөдөр phase 3-ынхаа тухай мэдээллийг цацлаа. Уг танилцуулгаар шинээр хийгдэх болон одоо гарч байгаа франчайзуудын үргэлжлэлийн тухай танилцуулсан нь үзэгчдэд сонирхолтой байлаа. Үүний дотороос ирэх онд The Avengers: Age of Ultron анги нь дэлгэцнээ гарахаар зэхэгдээд байгаа The Avengers франчайзын 3 дахь анги Avengers: Infinity War киноны teaser-г цугласан олонд хүргэсэн нь шуугиан тариад байна. Танилцуулгаар уг киног 2 part болгон хувааж ирэх 2018, 2019 оны 5-р сард нээлтээ хийхээр төлөвлөсөнг харж болохоор байна.