2014/10/22

"Into the Woods" кинон чоно Johnny Depp-ийн анхны төрх

Ах дүү Grimm-ийн үлгэрүүд дээр тулгуурлан бүтээж байгаа "Into the Woods" кинонд чонын дүр бүтээж байгаа Johnny Depp-ийн анхны төрх ил боллоо. Өмнө нь тус киноны trailer цацагдахдаа зөвхөн түүний дүрийг харуулалгүй өнгөрсөн юм. Тэгвэл Johnny Depp маань улаан малгайтыг урхидах чонын дүрийг дараах байдлаар гаргажээ. EW сэтгүүлийн нүүрэнд мөн улаан малгайт Lilla Crawford.

"Into the Woods" кино 12-р сарын 25-нд үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байна. Киноны trailer-г эндээс үзнэ үү.

Киноны найруулагчаар 2002 онд Chicago музикл киногаараа Oscar-с шилдэг кино шагналыг хүртэж байсан Rob Marshall ажиллаж байна. Дүрүүдэд hollywood-ийн A зэрэглэлийн одод болох Meryl Streep, Johnny Depp, Emily Blunt, James Corden, Anna Kendrick, Chris Pine, Lilla Crawford, Daniel Huttlestone, Tracey Ullman, Christine Baranski, Mackenzie Mauzy, Billy Magnussen нар тогложээ.