2014/10/03

Таванбаярын "Хүдэн" МУСК шинэ poster-оо дэлгэлээ

Жаалхүү фильм болон Хишигтэн нэгдэл хамтран бүтээсэн "Хүдэн" уран сайхны киноны шинэхэн poster гарлаа.  "Хүдэн" киноны зохиол, найруулга дээр Л.Таванбаяр, продюсераар Ц.Шинэдорж ажиллаж, гол дүрүүдэд Ч.Болд, Б.Алтжин, Б.Эмүжин, Н.Төмөрбат, А.цэгмэд, Б.Пүрэвбат, Н.Ялалт нар оролцон тоглосон байна.


"Хүдэн" уран сайхны кино нь 2014 "Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлтийн кино болж гарахаар сонгогджээ. Харин кино театруудад 2014 оны 10-р сарын 09-нд нээлтээ хийнэ.