2014/10/14

Guardians of the Galaxy киноны телевизийн цуврал анимешны туршилтын видео

Том төсөл эхлүүлж ихээхэн ашиг орлогыг цуглуулдаг Marvel кино компани Guardians of the Galaxy киног 170$ сая ам.доллараар бүтээн 687$ сая ам.долларыг boxoffice-c цуглуулж чадсан. Хэдий хангалттай ажилласан ч тэд чамлахаас чанга атгах туршилтыг хийж эхэллээ. Тэд Guardians of the Galaxy киногаараа телевизийн цуврал анимешн бүтээхээр ажиллаж байна. Disney-тэй хамтран ирэх 2015 оноос гаргахаар төлөвлөж байгаа энэхүү телевизийн цуврал анимешны туршилтын видеог хүргэж байна.