2014/10/28

Cocktail films-ийн "Омарын эрэлд" МУСК албан ёсны poster дэлгэгдлээ

Cocktail films-ийн "Анааш дээр уулзъя" нэртэйгээр эхлүүлсэн төсөл албан ёсоор нэрээ зарлалаа. Тэд шинээр бүтээж буй инээдмийн киногаа "Омарын эрэлд" гэж нэрлэжээ. Киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж, продюсераар Ш.Жавхлан, Э.Цолмонбаяр, зохиолчоор Д.Энхбаяр нар ажиллажээ. Гол дүрүүдэд Б.Баатархүү, Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал, Р.Адъяа, Д.Энхбаяр, Н.Цэнд-Аюуш, Д.Дэлгэрсайхан нар тогложээ.


"Омарын эрэлд" адал явдалт, инээдмийн кино нь ирэх 11-р сарын 6-нд нээлтээ хийхэд бэлэн болжээ. Ингээд тус киноны анхны poster-г хүргэж байна.