2014/10/20

Камертон хамтлагийн "Давхар цохилт" киноны дуу удахгүй (+ video)

"Prime Pictures", "Амжилтаа Ахиулъя" ТББ хамтран бүтээсэн "Давхар цохилт" уран сайхны кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Тус киноны найруулагчаар Г.Анхбаяр, зохиолчоор Д.Батбаяр, Г.Анхбаяр нар, продюсераар Г.Ананхүү ажилласан. Дүрүүдэд Камертоны Л.Ган-Эрдэнэ, Х ТҮЦ-ийн Л.Баттулга /Аглуу/, Ц.Цэрэнболд, Б.Мишээл, Д.Лхагва, Б.Навчаа, Мөрөөдлийн театрын Д.Баттөмөр /Батаа/, Топ модель Э.Одгэрэл нар оролцон.

Кино багийнхан "Давхар цохилт" кинондаа зориулан Билгүүн (The Pips) - Гүн цэнхэр нүд дуу болон  Болороо (SweetEmotion), Анхмаа (3 Охин), Намуунаа (Kiwi) - Давхар цохилт дуунуудыг үзэгч, сонсогчдод хүргэсэн. Тэгвэл "Давхар цохилт" киноны бас нэгэн дуу болох Асах гэрэл нэртэй дуугаа Камертон хамтлагийн дуулнаар үзэгчдэд хүрэх гэж байна.