2014/10/20

"Бөмбөг" МУСК poster (хүүхдийн уран сайхны кино)

Хүүхэд багачуудад зориулсан уран сайхны кино тун бага хийгдэж байгаа энэ үед кино уран бүтээлчдээс санхүүгийн эрсдэлтэй тулгарахвий гэсэн багагүй зориг шаардан бүтээгддэг шинэхэн хүүхдийн кино мэндлэж байна.

Лимон продакшн, Гал пикчерс студийн хамтын бүтээл "Бөмбөг" хүүхдийн уран сайхны киноны найруулагчаар Л.Лхагвадорж, продюсер Б.Болор, Ч.Мөнхзул, А.Ганбаатар нар ажилласан байна. Гол дүрүүдэд Э.Бямбадорж, Н.Тэлмүүнтамир, Ц.Өлзий, Е.Төгөлдөр нар тогложээ.

Бөмбөг уран сайхны кино ирэх 10-р сарын 30-ны өдөр нээлтээ хийхээр товлогдоод байна.