2014/10/20

Box office: 20141020 Fury

1. Fury: Өнгөрөгч 7 хоногт: $23.5 сая, нийт: $23.5 сая
2. Gone Girl: Өнгөрөгч 7 хоногт: $17.8 сая, нийт: $107.07 сая
3. The Book of Life: Өнгөрөгч 7 хоногт: $17 сая, нийт: $17 сая
4. Alexander and the Terrible, Horrible, No Good, Very Bad Day: Өнгөрөгч 7 хоногт: $12.04 сая, нийт: $36.8 сая
5. The Best of Me: Өнгөрөгч 7 хоногт: $10.2 сая, нийт: $10.2 сая

6. Dracula Untold: Өнгөрөгч 7 хоногт: $9.89 сая, нийт: $40.7 сая
7. The Judge: Өнгөрөгч 7 хоногт: $7.94 сая, нийт: $26.8 сая
8. Annabelle: Өнгөрөгч 7 хоногт: $7.93 сая, нийт: $74.1 сая
9. The Equalizer: Өнгөрөгч 7 хоногт: $5.4 сая, нийт: $89.1 сая
10. The Maze Runner: Өнгөрөгч 7 хоногт: $4.5 сая, нийт: $90.8 сая

Fury (2014)

Director: David Ayer
Stars: Brad Pitt, Shia LaBeouf, Logan Lerman
imdb: 8.4

Жүжигчин, продюсер Brad Pitt-ийг шинэ бүтээл Fury кино гэх дэлхийн 2-р дайны үеийн түүхийг өгүүлэх энэхүү киноны найруулагчаар David Ayer ажилласан юм. Тэрээр өмнө нь Street Kings, End of Watch, Sabotage зэрэг буу шийдэмтэй холбоотой action төрлийн кинонууд бүтээгээд байсан бол энэ удаад нэлээд том буутай холбоотой кино бүтээгээд байна. Кинонд Wardaddy (Brad Pitt)-р ахлуулсан Fury нэрт M4 Sherman танкны багийн 5 гишүүн дайсны хилийн шугам дотор орж тулаан хийж буй талаар өгүүлэх юм.



The Book of Life (2014)

Director: Jorge R. Gutierrez
Stars: Diego Luna, Zoe Saldana, Channing Tatum
imdb: 7.6

Real FX болон 20th Century Fox хамтран The Book of Life гэх өвөрмөц дүрслэлтэй анимешн бүтээжээ. Тус анимешныг нэрт найруулагч продюсер Guillermo del Toro продюсерласан. Найруулагчаар El Tigre: The Adventures of Manny Rivera цувралаараа Emmy award-аас шагнал хүртэж байсан Мексик аниматор, найруулагч Jorge Gutierrez ажиллаж байгаа ажээ. The Book of Life анимешинд Channing Tatum, Zoe Saldana, Diego Luna, Christina Applegate нарын одод дуу оруулсан байна.



The Best of Me (2014)

Director: Michael Hoffman
Stars: James Marsden, Michelle Monaghan, Luke Bracey
imdb: 5.9

Ахлах сургуульдаа сэтгэлтэй байсан хоёр хос олон жилийн дараа эргэн уулзалдаж буй талаар өгүүлэх романтик, драм төрлийн кино. Гол дүрүүдэд James Marsden, Michelle Monaghan нар тогложээ. The Best of Me киног Nicholas Sparks-ийн 2011 онд хэвлэлтэнд өгсөн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ.