2014/10/13

Box office: 20141013 Gone Girl

1. Gone Girl: Өнгөрөгч 7 хоногт: $26.8 сая, нийт: $78.2 сая
2. Dracula Untold: Өнгөрөгч 7 хоногт: $23.4 сая, нийт: $23.4 сая
3. Alexander and the Terrible, Horrible, No Good, Very Bad Day: Өнгөрөгч 7 хоногт: $19.1 сая, нийт: $19.1 сая
4. Annabelle: Өнгөрөгч 7 хоногт: $16.3 сая, нийт: $62.1 сая
5. The Judge: Өнгөрөгч 7 хоногт: $13.3 сая, нийт: $13.3 сая

6. The Equalizer: Өнгөрөгч 7 хоногт: $9.7 сая, нийт: $79.8 сая
7. Addicted: Өнгөрөгч 7 хоногт: $7.6 сая, нийт: $7.6 сая
8. The Maze Runner: Өнгөрөгч 7 хоногт: $7.5 сая, нийт: $83.8 сая
9. The Boxtrolls: Өнгөрөгч 7 хоногт: $6.6 сая, нийт: $41 сая
10. Left Behind: Өнгөрөгч 7 хоногт: $2.9 сая, нийт: $10.9 сая

Dracula Untold (2014)

Director: Gary Shore
Stars:  Luke Evans, Dominic Cooper, Sarah Gadon
imdb: 5.9

Чадварлаг жүжигчин Luke Evans гол дүрд /Vlad III Țepeș (Дракула)/ нь тоглож байгаа Dracula Untold драм, аймшгийн төрлийн кино. Ирланд зохиолч Bram Stoker-ийн 1897 онд бичсэн готик аймшгийн төрлийн Dracula романаас сэдэвлэн Universal Pictures кино компани болон Legendary Pictures кино компани хамтран Дракулагийн шинэ түүхийг эхлүүлж байна. Найруулагчаар анхныхаа бүрэн хэмжээний уран сайхны киног найруулж буй Gary Shore ажилласан. Киног 70$ сая ам.долларын өртөгтэй бүтээгджээ.



Alexander and the Terrible, Horrible, No Good, Very Bad Day (2014)

Director: Miguel Arteta
Stars: Steve Carell, Jennifer Garner, Ed Oxenbould
imdb: 6.4

Steve Carell, Jennifer Garner нарын гол дүрийг нь бүтээсэн гэр бүлийн, инээдмийн төрлийн кино байна. Киног Judith Viorst-ийн 1972 онд хэвлэлтэнд гаргасан ижил нэрт хүүхдийн номноос сэдэвлэн бүтээжээ. Alexander and the Terrible, Horrible, No Good, Very Bad Day киног 28$ сая ам.доллараар бүтээсэн бөгөөд  21 Laps Entertainment, The Jim Henson Company болон  Walt Disney Pictures кино компаниуд продюсерласан байна.



The Judge (2014)

Director: David Dobkin
Stars: Robert Downey Jr., Robert Duvall, Vera Farmiga
imdb: 7.8

Robert Downey, Jr., Robert Duvall нарын хамтран бүтээсэн драм төрлийн кино. Жүжигчин Robert Downey, Jr-ийн хувьд ойрд ажиллаагүй төрлийн дүр гэж хэлж болно. Киног 2014 Toronto International Film Festival дээр анх үзүүлсэн. $50 сая ам.доллараар бүтээсэн The Judge кино одоогийн байдлаар boxoffice-c 14.9$ сая ам.долларын орлого олоод байна.



Addicted (2014)

Director: Bille Woodruff
Stars: Sharon Leal, Boris Kodjoe, John Newberg
imdb: 5.5

Драм, триллер төрлийн кино. Addicted киног Zane-ийн ижил нэрт, шилдэг борлуулалттай романаас сэдэвлэн бүтээжээ. Найруулагчаар Toni Braxton-ийн  "Un-Break My Heart", "You're Makin' Me High", "He Wasn't Man Enough" дуунуудын видеон дээр ажиллаж нэрд гарсан Bille Woodruff ажилласан.