2014/10/22

Avengers: Age of Ultron киноны trailer ирэх 7 хоногт

Marvel кино компанийн 2012 онд дэлгэцнээ гаргасан The Avengers киноны үргэлжлэл Avengers: Age of Ultron кино ирэх 2015 онд дэлгэцнээ гарна. Хэдийгээр нээлтийн огноо жилийн дараа байгаа хэдий ч киноны фенүүдийн хувьд шинэ сонин мэдээлэл бүрийг тэсэн ядан хүлээж байгаа. Тэгвэл Marvel кино компани Avengers: Age of Ultron киноны анхны trailer-г ирэх 7 хоногт буюу 10-р сарын 28-нд ABC сувгаар Agents of SHIELD цувралын дундуур гаргахаар болсоноо зарлалаа.

Avengers: Age of Ultron кино 2015 оны 5-р сарын 1-нд нээлтээ хийнэ. Найруулагчаар Joss Whedon ажиллаж байна. Дүрүүдэд  Robert Downey, Jr., Chris Evans, Chris Hemsworth, Mark Ruffalo, Scarlett Johansson, Jeremy Renner, Samuel L. Jackson, Cobie Smulders, James Spader, Elizabeth Olsen, Aaron Taylor-Johnson, Paul Bettany нар.