2014/10/24

"Avengers: Age of Ultron" киноны албан ёсны teaser trailer

Marvel кино компанийн ээлжит хит болох "Avengers: Age of Ultron" киноны албан ёсны teaser trailer гарлаа. Ирэх 7 хоногт гаргахаар төлөвлөсөн байсан хэдий ч leak-дүүлсэн учраас тэд гаргачих шиг боллоо.




The Avengers кино 2012 онд дэлгэцнээ гарсан бөгөөд  Marvel Cinematic Universe-ийн 6 дахь уран сайхны кино болж гарч байсан. Тус киног 220$ сая ам.доллараар бүтээн 1.5$ тэрбум ам.долларын орлогын boxoffice-оос цуглуулсан байдаг.  Avengers: Age of Ultron киног одоогоор ямар өртөгөөр бүтээж байгаа талаар мэдээлэл гараагүй байгаа хэдий ч нэлээд өндөр өртөгтэй бүтээгдэж байгаа гэсэн сураг гарч байгаа.


Avengers: Age of Ultron кино 2015 оны 5-р сарын 1-нд нээлтээ хийнэ. Найруулагчаар Joss Whedon ажиллаж байна. Дүрүүдэд  Robert Downey, Jr., Chris Evans, Chris Hemsworth, Mark Ruffalo, Scarlett Johansson, Jeremy Renner, Samuel L. Jackson, Cobie Smulders, James Spader, Elizabeth Olsen, Aaron Taylor-Johnson, Paul Bettany нар.