2014/10/30

Arnold Schwarzenegger-ийн Terminator: Genisys киноны анхны төрх (+зураг)

Жүжигчин Arnold Schwarzenegger-ийн нэрийн хуудас болсон Terminator киноны 5 дахь анги "Terminator: Genisys" киноны анхны төрх ил боллоо. EW сэтгүүлийн нүүрэнд гарсан энэхүү зурганд Sarah Connor-ийн дүрийг бүтээж буй Emilia Clarke, Kyle Reese-ийн дүрийг бүтээж буй Jai Courtney, John Connor-ийн дүрийг бүтээж буй Jason Clarke болон Matt Smith мөн шинэ terminator-г харуулсан байна.


Terminator: Genisys киноны найруулагчAlan Taylor, продюсераар Arnold Schwarzenegger ажиллаж байгаа юм. Кино ирэх 2015 оны 7-р сарын 1-нд нээлтээ хийнэ.