2014/10/06

Иракын дайны үнэн түүх "American Sniper"

Иракын дайнд өөрийн түүхээ мөнхөлсөн мэргэн буудагч Chris Kyle-н тухай өгүүлэх "American Sniper" киноны анхны трайлэр гарсан байна. Уг киног найруулагч Steven Spielberg найруулах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас татгалзаж түүний оронд холливүүдийн алдарт жүжигчин, найруулагч Clint Eastwood киног найруулж байгаа аж. Киноны гол дүрд жүжигчин Bradley Cooper тоглож байгаа бөгөөд тэрээр дүрээ бүтээхийн тулд 18 кг-аар өөрийн жинг нэмсэн байна.
Оскарын наадамд өрсөлдөх боломжтой гэж тодорхойлогдоод байгаа уг бүтээл ирэх оны 1 сарын 16-нд олон улсын нээлтээ хийх ажээ.
Ингээд та бүхэнд киноны трайлэрийг хүргэе.

Дашрамд сонирхуулахад Chris Kyle нь АНУ-н зэвсэгт хүчний түүхэндэх хамгийн олон дайсныг устгасан мэргэн буудагчдын нэгдүгээрт жагсдаг цэрэг бөгөөд иракын дайнд 160 дайсныг буудан хөнөөжээ/энэ тоог Пентагоны зүгээс дарсан тоо гэж хүмүүс үздэг байна/. Дайны үеэр түүний толгойг энгийн дайчдаас 4 дахин илүү буюу 80 мянган доллараар үнэлдэг байсан байна. Рамадагийн чөтгөр нэрээр алдаршсан усан цэрэг дайныг эсэн мэнд даван туулсан ч эх нутагтаа бусдын гарт амь үрэгджээ.