2014/09/05

Чөтгөрийн ангууч, сахалтай Vin Diesel

Vin Diesel, Rose Leslie, Elijah Wood, Michael Caine нар нэгэн кинонд хамтран тоглож байна. Summit Entertainment-ийн бүтээж буй адал явдалт, фантази төрлийн The Last Witch Hunter киноны ажил өнгөрөгч оны 5-р сараас яригдаж эхлэсэн ба өдгөө зураг авалтууд хийгдэж эхлэж байгаа ажээ.

13-р зууны үеийн чөтгөр шулмасын ангуучлалаар үйл явдал нь өрнөж буй энэхүү киног онцолсон шалтгаан нь үргэлж толигор толгойтой харагддаг Vin Diesel энэ удаад нэлээд урт сахал тавьсан нь сонирхол татаж байна. Ингээд түүний анхны төрх бүхий зургийг хүргэж байна.