2014/09/15

Билгүүн (The Pips) - Гүн цэнхэр нүд (Давхар цохилт OST) audio

Шинэ 7 хоногийг шинэ дуутай эхлүүлж байгаадаа баяртай байна. "Prime Pictures", "Амжилтаа Ахиулъя" ТББ хамтран бүтээсэн "Давхар цохилт" уран сайхны киноны дуу цацагдлаа. "Гүн цэнхэр нүд" нэртэй энэхүү дууг The Pips хамтлагийн Билгүүн дуулжээ. Хөгжмийг The Lemons хамтлагийн Өөжгий, үгийг Анхаа, Нямаа нар бичсэн. Mix, edit-г Зөнбилэг, бичлэгийг TJ entertainment.

"Давхар цохилт" киноны найруулагчаар Г.Анхбаяр, зохиолчоор Д.Батбаяр, Г.Анхбаяр нар, продюсераар Г.Ананхүү ажилласан. Дүрүүдэд Камертоны Л.Ган-Эрдэнэ, Х ТҮЦ-ийн Л.Баттулга /Аглуу/, Ц.Цэрэнболд, Б.Мишээл, Д.Лхагва, Б.Навчаа, Мөрөөдлийн театрын Д.Баттөмөр /Батаа/, Топ модель Э.Одгэрэл нар оролцон тогложээ.


Гүн цэнхэр нүд
Бадаг 1.
Hi ? Юу байна
Хуучны танил харц чи
Уулзах газраа товлоогүй ч хүсч хүлээсэн
Охин чи минь сайн байна уу?

Тэртээд үлдсэн дурсамжаас
Тэмтэрч олооч намайг яг л анхных шигээ
Догдолж бичсэн мэссэж амлаж байсан мөрөөдлийг минь
Чи санаж байна уу?

Дахилт :
Гүн цэнхэр нүд
Мансуурах утаа
Үүрд хайрлах зүрхэнд
Мансуурсан хэвээр

Бадаг 2
Зөөлөн асгаран орох бороон дуслуудыг
Зүгээр л мэдрэе
Зөвхөн надтай хамт охин минь кино дуустал үнсэлцээч

Би чиний хэлдэг үг бүрт чинь аялгуу нэмээд
Дуулна цуг солгойрч шуугих салхины чимээнд
Ойн дундах жим шиг зураасан замаар хамт алхаад
Тэр дээш ниснэ зөөлөн үүлний цаана

Аагим халуун дур хүслээр
Асч байна би чамруу яг л анхных шигээ
Догдлож бичсэн мэссэж Амлаж байсан мөрөөдлийг минь
Чи санаж байна уу

Дахилт :
Гүн цэнхэр нүд
Мансуурах утаа
Үүрд хайрлах зүрхэнд
Мансуурсан хэвээр