2014/09/09

Terminator: Genisys кино дахин 2 ангийг араасаа дагуулна

Алдарт Terminator цувралын удаах анги Terminator: Genisys нэртэйгээр гарах болсонг өнгөрөгч сард Paramount Pictures болон Arnold Schwarzenegger зарласан. Тэгвэл энэхүү цуврал дахин 2 анги нэмэгдэж хийгдэхээр болсон мэдээлэл байна. Зураг авалт болон киноны ажлыг нэгэн зэрэг хийх төлөвлөгөөтэй байгаа ч эхний ангийг 2017 оны 5-р сарын 19-нд, удаах ангийг 2018 оны 6-р сарын 29-нд нээлтийг нь хийхээр товлосоноо албан ёсоор зарлалаа.

Terminator: Genisys киноны найруулагчаар  Alan Taylor ажиллана. Дүрүүдэд Arnold Schwarzenegger, Emilia Clarke, Jai Courtney нар. Terminator: Genisys ирэх 2015 оны 6-р сарын 26-нд хойд америкт нээлтээ хийнэ.