2014/09/24

Сомалийн далайн дээрэмчид дахин дэлгэцнээ, Sundance Film Festival-ийн шагналт Fishing Without Nets киногаар (+trailer)

Сомалийн далайн дээрэмчдийн түүхтэй холбоотой  "Captain Phillips" киног өнгөрөгч 2013 онд бүтээн гол дүрд Tom Hanks тоглон үзэгчдэд хүрч байсан. Тэгвэл энэ түүх дахин нэгэн кино болж үзэгчдэд хүрэх гэж байна. Найруулагч Cutter Hodierne өөрийн 2012 онд бүтээж байсан богино хэмжээний киногаа бүрэн хэмжээний уран сайхны кино болгон Fishing Without Nets нэртэйгээр үзэгчдэд хүргэх аж.  Өнгөрөгч 1-р сард болсон Sundance Film Festival дээр уг киног үзүүлсэн бөгөөд US Dramatic ангилалд тэргүүн байр эзэлсэн юм.