2014/09/19

Star Wars: Episode VII кино болон Batman v Superman: Dawn of Justice кинонууд хоорондоо холбогдохуу (+video)

Найруулагч J.J. Abrams-ийн Star Wars: Episode VII, Zack Snyder-ийн Batman v Superman: Dawn of Justice кинонууд хоорондоо уялдах болов уу. Үүнтэй холбоотой сонирхолтой видеог Bad Robot Productions компани үзүүллээ. Уг видеонд Star Wars: Episode VII -ийн Millennium Falcon хөлөгний доор Batman v Superman: Dawn of Justice-д гарах Batman-ний Batmobile-ийг байрлуулсан байгааг харуулсан байна.

Star Wars: Episode VII кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийх бол Batman v Superman: Dawn of Justice ирэх 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийх юм.