2014/09/29

"Содура" МУСК албан ёсны poster-ууд

Алс тайгын гайхамшигт үзэсгэлэнт байгаль, өв уламжлал болон хадгалагдах цаатан амьдралын дунд өрнөх ээдрээт хайр дурлалын түүхийг харуулах "Содура" уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Өнгөрөгч 7 хоногт албан ёсныхоо trailer-г түгэээж байсан кино багийнхан шинэ 7 хоногийн эхлэлд албан ёсны poster-уудаа дэлгэсэнг хүргэж байна.



UBS телевизийн бүтэл "Содура" уран сайхны киноны найруулагчаар Б.Жаргалсайхан, зохиолчоор С.Сумъяа, О.Эрдэнэ нар, продюсераар Л.Балхжав ажиллажээ. Гол дүрүүдэд Ч.Очгэрэл, О.Амгаланбаатар, С.Ариунбямба нар, дүрүүдэд Ц.Батхуяг, С.Болормаа, А.Өнөржаргал, М.Оюунсүрэн, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар тогложээ. Кино ирэх 10-р сарын 17-нд нээлтээ хийнэ.