2014/09/10

Pixar-ийн гайхалтай бүтээлүүдийг гайхалтай болгосон видео

Pixar-ийн бүтээсэн бүрэн хэмжээний анимешнүүд бүгд гайхалтай байсан. 1995 онд гарсан Toy Story анимешнаас эхлэн бидний сэтгэхүй, харах мэдрэмжийг тэд өөрчилж чадсан гэж хэлж болно.

Тэгвэл тэдний бүтээсэн Toy Story-оос эхлэн Monsters University хүртлэх гайхалтай бүтээлүүдийг Rishi Kaneria гэх залуу ижил өнгө зохицолгоог ялган холиж сонирхолтой богино видео бүтээсэн байна. Таны үзэх дуртай, харах дуртай Pixar энд дахин өөрөөр мэдрэгдэх болно.