2014/09/10

Илбэгийг дээрэмтэй хослуулсан Now You See Me киноны 2 ангийн тов гарлаа

Lionsgate кино компани ойрын хэдэн жилдээ гаргахаар төлөвлөсөн кино жагсаалтуудаа гаргаж эхлээд байна. Өнгөрөгч 2013 онд нээлтээ хийсэн, илбэгийг дээрэмтэй хослуулж харуулсан триллер төрлийн Now You See Me киноны удаах анги Now You See Me 2 киног ирэх 2016 оны 6-р сарын 10-нд гаргана гэж төлөвлөжээ.



Now You See Me 2 киноны найруулагчаар  сүүлд G.I. Joe: Retaliation киног найруулсан Jon M. Chu ажиллахаар товлогдоод байна. Мэдээж дүрүүдэд өмнөх ангид тоглосон Mark Ruffalo, Woody Harrelson, Jesse Eisenberg, Isla Fisher, Dave Franco, Morgan Freeman, Michael Caine нар дахин оролцох бизээ.