2014/09/06

Н.Наранбаатарын "Сүүлчийн шөнө" МУСК бүтээгдэж байна (+Зураг)

Монгол улсын Төрийн Соёрхолт, УДЭТеатрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2013 онд "Зүүдэнд ч оромгүй явдал" драм, инээдэм хосолсон уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн. Харин энэ онд тэрээр "Сүүлчийн шөнө" нэртэй мелодрам уран сайхны киног бүтээж байна.



Хүний амьдралын 3-н үеийн хайр дурлалын түүхийг харуулах энэхүү киног МУСГЗ Ш.Гүрбазарын зохиолоор бүтээж байгаа ажээ.


Paramind Art, Tengri Concept, UBFilm Media Group хамтран бүтээж буй "Сүүлчийн шөнө" кинонд МУТС, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Билигжаргал, Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тоглож байгаа.