2014/09/08

Боловсрол суваг телевизийн "Мөрдөгч" олон ангит киноны анхны poster

"Боловсрол суваг" телевизийн бүтээл ээлжит телевизийн цуврал киногаа тун удахгүй үзэгчиддээ хүргэх гэж байна. Өнгөрсөн оноос эхэлсэн "Мөрдөгч" гэх энэхүү олон ангит уран сайхны кинонд хулгай дээрэм, цахим гэмт хэрэг, хар тамхи, гэр бүлийн хүчирхийлэл, албан тушаал урвуулан ашиглах, хүний  наймаа зэрэг өнөөгийн нийгэмд хурцаар хөндөгдөж буй гэмт хэргийг мөрдөгчид хэрхэн илчилж байгааг харуулах гэнэ.


"Мөрдөгч" олон ангит уран сайхны киноны найруулагчаар Б.Дамдинсүрэн, Ч.Билгүүн нар, зохиолчоор Д.Батбаяр, Д.Билгүүн, Д.Түмэн-Өлзий, Н.Амарсанаа, А.Миеэгомбо нар, продюсераар Н.Отгонбат ажилласан. Гол дүрүүдэд Н.Ялалт, Ч.Болд, Н.Амарсанаа, Б.Анхбаяр, Н.Мөнхсоёл нар тогложээ.