2014/09/12

Mission: Impossible 5 киноны зураг авалт эхэлжээ

Өнгөрөгч оны 5-р сард  Paramount Pictures болон Skydance Productions  кино компани Mission: Impossible 5 киноны гол дүр Ethan Hunt-д Tom Cruise-г тоглох гэрээг амжилттай хийсэн. Харин энэ оны 8-р сард киноны ажлаа албан ёсоор эхлүүлсэн юм. Mission: Impossible 5 киноны найруулагчаар Christopher McQuarrie ажиллаж байна. Тэрээр жүжигчин Tom Cruise-тэй Valkyrie, Jack Reacher, Edge of Tomorrow кинонууд дээр хамтран ажилласан бөгөөд Mission: Impossible 5 кино нь 4 дэх удаагийн хамтрал болж байгаа ажээ.

Доорх зургийг Найруулагч Christopher McQuarrie өөрийн twitter хуудсандаа нийтэллээ. Зурагт Jeremy Renner, Tom Cruise, Simon Pegg, Ving Rhames нар