2014/09/16

Lionsgate кино компанийн The Hunger Games: Mockingjay – Part 1 кино албан ёсны trailer гарлаа

Lionsgate кино компани The Hunger Games: Mockingjay – Part 1 киноныхаа албан ёсны бүтэн trailer-г гаргалаа. Киноны найруулагчаар  Hunger Games цувралын эхний хагасыг найруулсан Francis Lawrence ажилласан. Түүний найруулсан өмнөх анги The Hunger Games: Catching Fire киног Lionsgate кино компани 140$ гаруй сая ам.доллараар бүтээн 864$ сая ам.долларг boxoffice-оос цуглуулсан юм. Харин энэ удаагийн ангийг 250$ сая ам.доллараар (part2-ийн зарим зардал орсон) бүтээгээд байна.

The Hunger Games: Mockingjay – Part 1 кинонд Liam Hemsworth, Woody Harrelson, Julianne Moore, Philip Seymour Hoffman, Elizabeth Banks, Natalie Dormer, Sam Claflin, Donald Sutherland нар оролцсон. Нээлт ирэх 11-р сарын 21-нд.