2014/09/24

Liam Neeson-ийн Taken 3 киноны анхны зураг

Францын найруулагч Luc Besson-ийн мөнгөний машин болоод байгаа "Taken" цуврал албан ёсоор 3-дугаар ангийн анхны зураг гарлаа. Зурагт 20 сая ам.долларын санал авч Taken 3 кинонд тоглох болсон 62 настай жүжигчин Liam Neeson-г онцолжээ.

Taken 3 киноны найруулагчаар өмнөх ангийг найруулсан Olivier Megaton ажиллаж байна. Дүрүүдэд Liam Neeson, Maggie Grace, Famke Janssen, Forest Whitaker нар оролцож байна. Кино ирэх 2015 оны 1-р сарын 9-нд нээлтээ хийнэ.