2014/09/09

Iron Man 4 киног Robert Downey Jr хүсэхгүй байна

Iron Man-ийн нүүр царай болсон жүжигчин Robert Downey Jr. саяхан Variety сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеээр Iron Man 4-г төлөвлөхгүй байгаа талаараа сэтгэгдэлээ хэлсэн нь шуугиан тариад байна.  Учир нь Iron Man-ийн фенүүдийн хувьд Iron Man 4 хийгдэнэ гэсэн хүлээлттэй байсан юм.

Тэрээр одоогоор The Avengers: Age of Ultron кинон дээр Iron Man дүр дээрээ ажиллаж байгаа бөгөөд цаашид нэг баатарын кино бус бүлэг баатрын кинонууд хүчээ авч байгаа учраас томоохон төслүүдийг үргэлжлүүлэхийг Marvel хүсэж байгаа бизээ.